Omnichannel буюу олон суваг бизнест хэрхэн үр ашигаа өгдөг вэ?
Ихэнхи байгууллагын цаг хугацаа, хэрэглэгчээ алдаж буй асуудал юунд байдаг вэ? Эхлээд өөрсдийгөө хэрэглэгчийн байр сууринаас авч үзье. Хэрэглэгч бид сонирхож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар өөрт хамгийн тухтай, өдөр тутам ашигладаг сувгаар хүссэн үедээ холбогдож, хурдан мэдээлэл авахыг хүсдэг. Жишээлбэл: Утсаар ярьж асуухыг хүсвэл утсаар Facebook их ашигладаг бол Facebook чат-аар, шууд хариуцсан борлуулалтын менежертэй харилцах шаардлагатай бол Viber-аар өөрийн сонгосон сувгаар саадгүй, хурдан харилцах нь хэрэглэгчийн хувьд хамгийн чухал зүйл байдаг.